Дохионы хэлний орчуулагчийн талаарх анхан шатны мэдээлэл

Дохионы хэлний орчуулагчийн талаарх анхан шатны мэдээлэл

ТОДОРХОЙЛОЛТ:   Орчуулга 

                                                Хэл шинжлэл

                                                Дохионы хэл

                                                Ярианы хэл

                                                Саад бэрхшээлийг арилгагч

                                                Хэлнүүдийг холбох гүүр

ҮГ БҮРИЙГ цээжилдэг. БОГИНО ХУГАЦААНЫ САНАХ ОЙ: Орчуулагч таны ярьж буй онолын хэллэгүүдийг бүгдийг орчуулагч санана гэж бүү найдаарай. Тэдэнд тэгэх ямар ч сөхөө байдаггүй.

НУУЦ ХАДГАЛАХ БАЙДАЛ: Хэлмэрчид үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалах ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаг. Биднээс хамааралгүй. Таны нууц задрах магадлалтай ч бид таны нууцыг задлахгүй.

ДОХИОНЫ ХЭЛ ДЭХ ӨВӨРМӨЦ ХЭЛЛЭГ, ИЛЭРХИЙЛЛИЙГ МЭДЭХ: Сонсголгүй хүмүүсийн ашигладаг дохионы хэлний өвөрмөц хэллэг, тэдгээрийг төрөл бүрээр илэрхийлдэг сонсголгүй иргэдийн хэв маяг, хэлбэрүүдийг чадварлаг хэлмэрчид сайн мэдэж байдаг.

ХУВЦАСЛАЛТ: Хэлмэрчид шаадлагын дагуу хувцаслах хэрэгтэй байдаг. Тухайлбал, харааны хүртэхүйн онцлогт тохируулан гар ялгарахуйц, харахад амар (уншигдахуйц) хар бараан, цулгуй өнгийн хувцас ихэвчлэн өмсдөг. Таны шүүх хурал дээр гэрийн шаахай болон шорттой очихгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хэлмэрч бол мэргэжил бөгөөд мэргэжлийн дүр төрх чухал юм.

ХЭЛМЭРЧИЛЖ БАЙХДАА БИЕЭ ЦЭХЛЭН УДААН ЗОГСОЖ ОРЧУУЛДАГ. (Ёох)

ЗҮЙ ЗОХИСТОЙ БИЕЭ АВЧ ЯВАХ, ӨНДӨР УР ЧАДВАР БОЛОН МЭДЛЭГ: Тухайн улсын дохионы хэлний хэлмэрчийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дохионы хэлний хэлмэрчид өөрсдийн мэргэжлийн талбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болж байгаа юм. Ялангуяа хэлмэрчийн хувьд яаралтай түргэн тусламжийн өрөөнд, шүүхийн танхимд мөн нийтийн хуралд гэх мэтчилэн төрөл бүрийн орчинд хэлмэрчийн үйлчилгээг өргөн үзүүлдэг тул нэн чухал юм. Мөн түүнчлэн хэлмэрчид ямар ч нөхцөл байдалд орчуулах бэлтгэлтэй байх хэрэгтэй.

НҮДЭЭРЭЭ БОЛОН ЧИХЭЭРЭЭ                  НҮДРҮҮ НЬ ЭГЦЛЭН ХАРАХ “нүд үнэн”

ТӨВИЙГ САХИСАН БАЙДАЛ: Хэлмэрчид Сонсголгүй иргэдийн ахуй соёл, хүрээлэлд ойр байдаг тул тэдний өмгөөлөгч болох хандлагатай байдаг. Гэсэн ч тэд мэргэжлээсээ шалтгаалан төвийг сахиж, дохионы хэлээр ярьдаг болон ярьдаггүй хүмүүсийн хооронд харилцааны гүүр нь болж ажилладаг.

ЦАГАА ЧАНД  БАРИМТЛАХ: ЧАГ! ЧАГ! Цаг хугацаа бол хамгийн чухал! Хэлмэрчид томилогдсон цаг хугацаандаа бэлэн очсон байх ёстой. Хэн хүлээх дуртай байхав дээ.

ХЭЛМЭРЧИЙН ЭД ЗҮЙЛС (НААД ТОМ ЦҮНХЭНД ЧИНЬ ЮУ БАЙГАА ЮМ БЭ?

  1. Хэлмэрчийн үйлчилгээний захиалгын хуудас, цагийн бүртгэл ба санал хүсэлтийн хуудас
  2. Тодорхойлох бичиг баримтууд: хэлмэрчийн үнэмлэх, иргэний үнэмлэх, нэрийн хуудас
  3. ГАР УТАС: 7 хоногийн 24 цаг утсаа асаалттай байлгадаг.
  4. Зөөврийн микрофон-чанга яригчийг бэлдэх. Бидний зарим нь хоолой өвдсөн үед эдгээр зүйлсийг чирж авч явдаг.
  5. Цахилгаан гар чийдэн. Бүдэг гэрэлтэй орчинд нүдээ хамгаалахын тулд.
  6. Гэнэтийн онцгой үед идэх савласан хоол: Учир нь бид ихэвчлэн яарсан давчуу цаг хугацаанд ажиллах хэрэг гардаг. Заримдаа бид нэг томилолтоос нөгөө томилолт руу явж байх замдаа хоолоо зохицуулж идэх хэрэгцээ гардаг.

Эх сурвалж: Сингапурын сонсголгүй иргэдийн холбоо @2014

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

About Us

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean ac lorem pretium, laoreet enim at, malesuada elit.

Tags

There’s no content to show here yet.

Social Links