Санал, хүсэлт

Хуулийн этгээдээс дохионы хэлний хэлмэрч захиалах үйл явц ба үүрэг:

Хуулийн этгээдээс дохионы хэлний хэлмэрч, орчуулагч захиалах үйл явц:

  1. Захиалгыг оффис менежерт цахим хэлбэрээр болон утсаар өгнө.
  2. Тухайн үйл ажиллагаа болохоос 3-5 хоногийн өмнө, олон нийтийг хамарсан семинар, хурал болон томоохон арга хэмжээний орчуулга болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах орчуулгыг хоёр долоо хоногоос 1 сарын өмнө захиална.
  3. Нэн яаралтай үйлчилгээг 1 өдрийн өмнө буюу 24 цагийн өмнө захиална.
  4. Орчуулгын үйлчилгээ дуусгавар болсны дараагаар “Хэлмэрчийн цагийн бүртгэлийн хуудас”-нд захиалагч тал гарын үсэг зурж баталгаажуулна.
  5. Хэлмэрч, орчуулагчийн цагийн бүртгэлийг үндэслэн, гэрээний дагуух тарифын дагуу ажлын хөлсийг тухай бүрд бүртгэж, үнийн дүнг “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн холбоо” ТББ-ын дансанд шилжүүлнэ.

Хэлмэрч захиалж буй хуулийн этгээдийн үүрэг:

  1. Сургалт, семинар, чуулган болон хэлэлцүүлэг нь 20 минутаас дээш хугацаатай тохиолдолд нэг хэлмэрч орчуулагчид ноогдох ачааллыг харгалзан 2 ба түүнээс дээш хэлмэрчдийг захиална.
    • Хэрэв дээрх төрлийн үйлчилгээ нь багаар ажиллах зохион байгуулалттай, баг бүрт сонсголгүй иргэн байхаар бол баг тус бүрт хэлмэрч захиална.
  2. Уулзалт, ярилцлага болон нэг цагаас бага хугацааны үйл ажиллагаанд нэг хэлмэрч захиалах боломжтой.
  3. Төвөөс алслагдсан дүүрэгт ажиллах шаардлагатай тохиолдолд хэлмэрчийн унааны хөлсийг захиалагч байгууллага хариуцна.
  4. Хөдөө орон нутагт ажиллах тохиолдолд хэлмэрчийн томилолтын зардлыг захиалагч бүрэн хариуцна.