Мэргэжлийн ес зүйн дүрэм

ХЭЛМЭРЧ, ОРЧУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

  1. Итгэмжит байдал
    • Монгол улсын хуулинд зааснаас өөрөөр тохиолдолд хэлмэрч орчуулагч нь үүрэг даалгаврын болон үйлчлүүлэгчийн аливаа мэдээллийн нууцыг хадгална.
  2. Үйлчлүүлэгчдээ хүндэтгэх
    • Ялгаварлан гадуурхаж үл болно.
    • Бүх үйлчлүүлэгчдийг хүндэтгэн мэдрэмжтэй хандана. Үйлчлүүлэгчдийн урдуур орох, өмнөөс нь ярих, шийдвэр гаргах ёсгүй.
    • МУ-ын хуульд тусгатал сонсголгүй үйлчлүүлэгчдээс төлбөр нэхэхийг хориглоно.
    • Орчуулагч нь орчуулж, хэлмэрчилж байхдаа өөрийн үзэл бодол, санал зөвлөгөөгөө илэрхийлэхгүй.
    • Ажил хэрэгч хандах ба цаг баримталж, зохистой хувцаслана.
    • Мэргэжлийн орон зай, хязгаарыг баримтлана.
    • Үйлчлүүлэгчиддээ мэдээлэл өгөх, санал болгох, эх сурвалж болох боломжтой
  3. Алдаа мадаггүй орчуулах
    • Тухайн мэдээг итгэмжтэйгээр үнэн зөв орчуулахдаа мэдээний агуулга, ярьж буй хүний байдал, сэтгэл хөдлөлийг зохистой илэрхийлж, үйлчлүүлэгчид хамгийн ойлгомжтой хэлийг ашиглана.
    • Үйлчлүүлэгчдийн хэл ярианы хэрэгцээг хангана.
  4. Ур чадвараа тогтмол нэмэгдүүлэх
    • Дохионы хэл болон монгол хэлний мэдлэг, ойлголт, орчуулах ур чадвараа нэмэгдүүлнэ.
    • Хэлмэрч, орчуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлж сургалтад тогтмол хамрагдана.
    • Хэлмэрч орчуулагчийн салбарын ур чадварын шатлалд өөрийгөө тогтмол хөгжүүлж ахиулна.
    • Хэлмэрч, орчуулагч нь өөрийгөө аливаа соёл, уламжлалын ялгаагаар хязгаарлахгүй бөгөөд соёлын бүхий л онцлогт нээлттэй хандана.
  5. Мэргэжлийн зан үйл, үйлдэл
    • Хэлмэрч, орчуулагч нь хамтран ажиллагч болон ДХХОХ-г төлөөлөн өөрийн бүхий л үйлчлүүлэгчиддээ үргэлж шударга хандана.
    • Хамтран ажиллагчдаа хүндэтгэх
    • Хэлмэрч, орчуулагч нь бусад хэлмэрч, орчуулагч нар болон сонсголгүй иргэдийн бүлэг доторх бусад хувь хүнтэй эвсэг, эе эвийг эрхэмлэн ажиллах хүсэлтэй байна.
    • Хэлмэрч, орчуулагч нь орчуулгын үйл ажиллагааг гүйцэтгэхдээ холбоотой байгуулсан аливаа гэрээний нөхцөл, эрх үүргийг дагаж мөрдөнө.
    • Орчуулгын үйлчилгээнийхээ хөлсийг зүй зохистойгоор мэргэжлийн түвшинд хуулийн хүрээнд хүснэ.
    • Орчуулагч нь аливаа нөхцөл байдалд хамгийн сайн ур чадвараараа ДХХОХ-нд, өөртөө мөн үйлчлүүлэгчдээ ач тустайгаар хянуур нямбайн үлгэр жишээ болно.
    • Хэлмэрч, орчуулагч нь зохих ёсны орчуулга хийхээс айж, зовнихгүй байна.
    • Тухайн үүрэг даалгаврыг хүлээн авахдаа дор хаяж, үйлчлүүлэгчдийн хэл ярианы хэрэгцээ, орчуулах орчин, өөрийн ур чадварыг харгалзан үзэх ба тухай үүрэг даалгаврыг биелүүлэхэд өөрийн ур чадвар хангалтгүй гэж үзсэн тохиолдолд хэлмэрч, орчуулагч тухайн үүрэг даалгавраас татгалзах үүрэгтэй.
    • Хэлмэрч, орчуулагч нь үүрэг даалгавраа гүйцэтгэж байх явцдаа олж авсан үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг хувьдаа ашиглахыг хориглоно.
    • Хэлмэрч орчуулагчид орчуулга хийж байгаа тухайн нөхцөлд хараа болон сонсголын саадаас зайлсхийж бүх үйлчлүүлэгчдийн хэл ярианы хэрэгцээг зохистой хангахуйц газар байрлаж орчуулна.  Сонсголгүй ба сонсголтой дохионы хэлний хэлмэрч, орчуулагчид багаар ажиллаж байгаа тохиолдолд ярилцаж шийднэ.