Байгууллагын танилцуулга
Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны үүсгэн байгуулагчид 2006 оноос хойш сонсголгүй хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулсан.
Мөн дохионы хэлний хэлмэрчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцыг дэмжин, тус конвенцыг сурталчлах, сургалт зохион байгуулах, сонсголгүй иргэдэд мэдээлэл түгээх зэрэг үйл ажиллагааг 2008-2010 оны туршид зохион байгуулсан.
Сонсголгүй иргэдийн дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдийн санаачлагаар 2011 онд “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг байгуулсан.
Тус байгууллага нь Монгол Улсын Хүн Амын Хөгжил Нийгэм Хамгааллын Яамны Батламжтай (2014.12.03) ба 2013 оноос Дэлхийн дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоонд (WASLI) албан ёсны гишүүнээр элссэн бөгөөд 2013, 2014, 2015 оны “Үндэсний гишүүний гэрчилгээ”-тэй байгууллага юм.
ДХХОХ ТББ-ын үйл ажиллагааны чиглэл нь Сонсголгүй иргэд нийгэмд бие даан амьдрах, хос хэлд суурилсан боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээгчид байхад дэмжлэг
үзүүлэх, дохионы хэлний орчуулагч, хэлмэрчийн өндөр чанартай үйлчилгээгээр хүний эрхийг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.